Thursday, April 18, 2013

Шүлэг


Үерхэн найзалж сэтгэлээ хуваалцсан
Үнэндээ та нар миний л найзууд
Үнэн сэтгэлээсээ хайрлаж явсан
Үерхлийн минь гэрч миний л найзууд
Ариунаас ариун нандигнаж явсан
Алдраа насны минь дотны андууд
Ааш гарган муудалцсан ч гэлээ
Амар мэндээ мэдэлцдэг миний л андууд
Хэн хэндээ хар буруу санаагүй
Хэнэггүй явдаг миний л найзууд
Хэлэх үгээр биенээ гомдоон
Хэрэлдэж явлаа ч миний л НАЙЗ-ууд

Зовох цагт өргөөд босгох нь чиний найзууд
Зориод очиход тосоод угтах нь чиний найзууд
Гуньсан цагт сэтгэлийг чинь сэргээх нь чиний найзууд
Гутарсан үед чинь итгэл өгөх нь чиний найзууд
Задарч явахад ухаарал хайрлах нь чиний найзууд
Зангаа олохгүй төөрч явахад чинь чамайг гээд ирэх нь чиний найзууд
Уурлаж бухимдсан үед чинь уучлалт гуйгаад ирэх нь чиний найзууд
Ганц сайхан үгээр дутаж явахад чинь
Гарцаагүй тэр үгийг онож хэлэх нь чиний НАЙЗУУД юм шүү

Уйлахад нулимсыг минь арчих

Уйтгарлахад гунигийг минь хуваалцах
Баярлахад сэтгэлийг минь сонсох

Баашлахад занг минь мэдэх
You are my best friend

Бидний өнгөрүүлсэн тэр л дурсамжиндаа би хайртай
Балчир явсан хэнэггүйхэн насандаа би хайртай
Бүрхэг тэнгэрийг гэрэлтүүлж явдаг ариун үерхэлдээ би хайртай
Бяцхан дурсамжийн минь эзэн болсон НАЙЗ нартаа хамгаас хайртай

Тэнгэр ниргэж тэнгис ширгэсэн ч бид найзууд
Хазгай гишгэж хальтарч унасан ч бид найзууд
Хайрандаа шатаж хагацаж нийлсэн ч бид найзууд

Холын хол сурахаар одсон ч БИД НАЙЗУУД

Царс модон ширээ элэгдэх нэгэн цагт
Цайлган хүүхэд нас огцрох нэгэн цагт
Сурагч насны үерхэлээ юунаас ч илүү эрхэмлэж

Чин зүрхний угаас нөхөрлөл гэж бичнэм би

Найзууд минь та нар надад ихийг заасан
Найзууд минь та нар надад ухаарлыг хайрласан
Андууд минь та нар намайг хэнээс ч илүү мэддэг
Алдаа бүрийг минь уучилж байдаг Андууддаа баярлалаа


Найз

Ogtorguin olon hunii dund
Ontsolj minii naiz l erdene
Ih horongo harj nohorloogui
Itgelt naiz mini mini erdene
Zovoh tsagt mini tataj avah
Zorigt naiz mini mini erdene

Эхлэл төгсгөл нь ижилхэн үсний туузанд би дургүй Эхнээсээ дуустал намуухан урсах урсгал усанд би дургүй Эвлэрч,муудалцах нь үгүй энгийн үерхэлд би дургүй Эв эвээ бодон худал инээж сэтгэлээ хуурах тайван амьдралд би дургүй ээ.